Wednesday, April 20, 2011

Хичээл

Хатуу диск

Хатуу диск (Англи хэл: hard disk, hard disk drive) нь компьютерт мэдээлэл хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Зарим тохиолдолд HD, HDD гэсэн товчилсон нэрийг хэрэглэх нь байдаг. Хатуу диск нь мэдээлэлийг хадгалахдаа соронзон орныг ашигладаг.
AXTOR , Western digital, IBM бол HDD-ийн лидерүүд юм. IDE хатуу диск нь минутанд 5400, 7200 удаа эргэх хурдтай. SCSI хатуу дискүүд 10000, 14000-ийн хурдтай байдаг. Мэдээлэл хайх хугацаагаар нь хатуу дискийг чансаалдаг. Maxtor-ын дамжуулах хурд 133 мб/сек, харин Western digital Buffer нъ 8 мб болсноороо биe биeэсээ давуутай болсон. MB RAID технологитой бол түүнийг ашиглах үед яг ижил загварын 2 ширхэг HDD хэрэгтэй болдог. ATA100, ATA133 бас болдог аж.
Хатуу дискийг компьютерийн эх хавтантай холбох хэд хэдэн төрлийн интерфэйс байдаг. Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй интерфэйс бол IDE интерфэйс юм. Энэ төрлийн интерфэйс нь хямд үнээр олон жил өргөнөөр ашиглагдаж буй боловч хамгийн хурдан нь биш юм. Сүүлийн жилүүдэд SATA интерфэйс гэрийн компьютерийн зах зээлд түгээмэл болж байна. Энэ интерфэйс янз бүрийн хурд протокол бүхий хэд хэдэн дэд категориор өндөр хурдаад өгөгдөл солилцох бололцоог олгодог. Өндөр хүчин чадлийн програм ажиллаж буй биснесс зориулалтын серверт SCSI интерфэйсийг ихээхэн хэрэглэгддэг.

 

No comments:

Post a Comment