Wednesday, April 20, 2011

Хичээл

Хатуу диск

Хатуу диск (Англи хэл: hard disk, hard disk drive) нь компьютерт мэдээлэл хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Зарим тохиолдолд HD, HDD гэсэн товчилсон нэрийг хэрэглэх нь байдаг. Хатуу диск нь мэдээлэлийг хадгалахдаа соронзон орныг ашигладаг.
AXTOR , Western digital, IBM бол HDD-ийн лидерүүд юм. IDE хатуу диск нь минутанд 5400, 7200 удаа эргэх хурдтай. SCSI хатуу дискүүд 10000, 14000-ийн хурдтай байдаг. Мэдээлэл хайх хугацаагаар нь хатуу дискийг чансаалдаг. Maxtor-ын дамжуулах хурд 133 мб/сек, харин Western digital Buffer нъ 8 мб болсноороо биe биeэсээ давуутай болсон. MB RAID технологитой бол түүнийг ашиглах үед яг ижил загварын 2 ширхэг HDD хэрэгтэй болдог. ATA100, ATA133 бас болдог аж.
Хатуу дискийг компьютерийн эх хавтантай холбох хэд хэдэн төрлийн интерфэйс байдаг. Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй интерфэйс бол IDE интерфэйс юм. Энэ төрлийн интерфэйс нь хямд үнээр олон жил өргөнөөр ашиглагдаж буй боловч хамгийн хурдан нь биш юм. Сүүлийн жилүүдэд SATA интерфэйс гэрийн компьютерийн зах зээлд түгээмэл болж байна. Энэ интерфэйс янз бүрийн хурд протокол бүхий хэд хэдэн дэд категориор өндөр хурдаад өгөгдөл солилцох бололцоог олгодог. Өндөр хүчин чадлийн програм ажиллаж буй биснесс зориулалтын серверт SCSI интерфэйсийг ихээхэн хэрэглэгддэг.

 


Ус цэцэг хоёр
Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биенээ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр рүү цацан *энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя* гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, *Ус надад хайртай болов уу?* гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа. Цэцэг усанд: - Би чамд хайртай гэхэд ус: - Би ч гэсэн чамд хайртай гэв.
Цаг хугацаа өнгөрсөөр... Цэцэг усанд дахиад л: Би чамд хайртай гэв. Ус: -Би ч бас гэлээ. Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус: -Би чамд хайртай гэдгээ хэлсэн биз дээ гэв. Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв. Ус хайртынхаа толгойг түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд: - Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд: - Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв. Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг асуув. Эмч ус руу нухацтай харснаа: - Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв.
Ус “Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг” ойлгожээ.

Wednesday, April 13, 2011

Манай сургууль:
  • 1993 онд байгуулагдсан Монголын анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг юм.
  • Сургууль байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл боловсрол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарт 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн.
  • Өнөөгийн байдлаар
- Магистр
- Бакалаврын түвшний сургалт явуулж байна. 
Эрхэм зорилго
Хүмүүнлэг нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
Бүтээлч, чадавхитай мэргэжилтэн
Манай онцлог
Чадварт суурилсан сургалт
Гэгээрэлд чиглэсэн боловсрол

МАНАЙ ДАВУУ ТАЛ
  • Сургалт чанартай, дотоод гадаадын оюутныг 15 жил сургаж төгсгөсөн чанартай сургалт, туршлага
  • Сургалтыг орчин үеийн техник технологийг ашиглан шинэлэг, сонирхолтой хэлбэрээр явуулна.
  • Төгсөх ангидаа оюутан зайнаас суралцах боломжтой
  • Хотын аль ч дүүргээс сургуульдаа нэг унаагаар ирнэ 

Tuesday, April 12, 2011

hicheeliin hotolbor

Ээлжит хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Гурвалжины 2-р шинж
Хамрах хүрээ: ЕБС-ийн 7-р анги
Зорилго: Гурвалжины 2-р шинжийг танин мэдэх
Зорилт: К1- Гурвалжины 2-р шинж гэж юу вэ?
К2- Гурвалжины 2-р шинжийн уялдаа холбоо
К3- Гурвалжины 2-р шинжийг ялган таних
К4- Гурвалжины 2-р шинжийг ашиглах бодлого бодох
Хэрэглэгдэхүүн: Самбар, шохой, бэлдэж ирсэн бодлого
Агуулга:
Судлагдахуун                                                 Ур ухаан
Гурвалжины 2-р шинж                     Өнцөг тал өнцөгийн шинж
Үйл явц:
Хичээлийн элемент              Багшийн үйл ажиллагаа                   Сурагчийн үйл ажиллагаа
Ирц авах                                             ирц авна                                             ирц өгнө
/2 мигут/
Сэдэлжүүлэх үе                     Өмнө үзсэн хичээлээ сануулна        Өмнө үзсэн мэдлэгээ сэргээн санана
            шат
/5 минут/
Шинэ мэдлэг олгох үе шат
/30 минут/
Багшийн үйл ажиллагаа
Хэрэв гурвалжины нэг тал, түүнд налсан 2 өнцөг өөр нэг гурвалжны тал, түүнд налсан 2 өнцөгтэй тэнцүү бол эдгээр гурвалжин тэнцүү байна.
А1 В1=АВ
өнцөгА=өнцөг А1
өнцөгВ=өнцөг В1 бол гурвалжин АВС= гурвалжин А1В1С1 өөрөөр хэлбэл АС=А1С1, ВС=В1С1 өнцөг С=өнцөг С1 гэж баталъя.
Өгсөн гурвалжинтай тэнцүү гурвалжиноршин байх аксиом ёсоор АВС гурвалжинтай тэнцүү В2 орой нь АВ цацраг дээр нь А1В1 шулууны хувьд С оройтой нэг хагаст орших А1В2С2 гурвалжин олдоно. А1В2=А1В1 тул В1 ба В2 орройнууд давхацна.
Сурагчийн үйл ажиллагаа
Шинэ мэдлэгийг дэвтэр дээрээ тэмдэглэж авна.
Шинэ хичээлээ анхааралтай сайн сонсож ойлгож авна.
Хэрэв ойлгоогүй зүйл байвал асууж мэдлэгээ бататгана.
Гэрийн даалгавар
/3 минут/
 Багшийн үйл ажиллагаа
Сурах бичгийн 203-204-р хуудас № 100-103
Сурагчийн үйл ажиллагаа
Гэрийн даалгавараа тэмдэлэж авна.

Wednesday, April 6, 2011

Хаврын загвар

Охид тоноглол сайтай том цүнх барьвал илүү дэгжин харагдана  
Дэрвэгэр хормойтой, өргөн бүстэй хүрэм энэ жил охидын гангараа байх нь ээ. Зөвхөн хүрэм ч бус даашинз ч ийм загвартай байна. Гэхдээ хамгийн өвөрмөц чиг хандлага нь ковбой загвар буюу хэт урт хормой, олон хөндлөн хуниастай банзал, цацаг бүхий чимэглэлтэй алаг эрээн өнгө ноёрхох хэдий ч суурь өнгө нь хүрэн шаргал, хүрэн туяатай шаравтар ногоон, үнсэн саарал өнгө байх юм байна. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд багтаамж сайтай том цүнхийг илүүд үзэх болсон. Энэхүү цүнх нь том хэмжээтэй байх ч хэлбэр нь дугуй байвал илүү зохимжтой гэнэ. Түүнчлэн гинж, шүрэн чимэглэл бүхий гоёлтой байвал илүү дэгжин байх аж. Өнгөний хувьд саарал өнгийг илүүтэй санал болгож байна. Мөн саарал, хар, ногоон, хул өнгөнүүд байвал бас зүгээр гэнэ шүү.  Харин охидын гутал намхан ултай байвал илүү зохимжтой гэдгийг загвар зохион бүтээгчид сануулж байсан. Ажил хэрэгч бүсгүйчүүд арьсан цүнх сонговол таны ажил хэрэгч төрхийг тодруулах хамгийн үнэтэй зүйлийн нэг болох юм байна. Харин жижиг цүнх барихыг хүсдэг бол чимэглэл ихтэйг сонго. Энэхүү чимэглэл нь материалтайгаа ижил байхын дээр металл байж болох юм байна.


Том овор ихтэй чулуун бугуйвч сонгоорой

Бүсгүйчүүдийг эрхэмсэг харагдуулдаг гол аксессуар нь цүнх, алчуур, бээлий. Энэ хавар үнэ ихтэй алт, монетон эдлэл гэхээс илүүтэйгээр чулуун гоёл моод болно. Ер нь чулуун аксессуар аль ч улиралд зохидог. Ийм учраас охид, бүсгүйчүүд хувцсандаа тохируулан өнгө, өнгийн чулуун ээмэг, зүүлт, бөгж зүүвэл таныг улам ганган харагдуулна. Чулуун ээмэг, бөгжний хувьд том хэмжээтэй, овор ихтэй байвал тансаг. Чулуун ээмэг, бугуйвч, хүзүүний зүүлт, бөгж зэрэг нь эмэгтэй хүнийг хээнцэр хэрнээ чамин харагдуулдаг. Тухайлбал оюу чулуу өдөр тутмын ердийн хувцсан дээр ч сайхан зохицдог агаад энэхүү үнэт эдлэл хэзээд тансаг, сайхан харагдсаар ирсэн.
Харин та том биетэй бол хэтэрхий жижиг аксессуар сонгох хэрэггүй. Таныг улам том биетэй харагдуулах болно. Харин жижиг биетэй бүсгүйчүүд том аксессуар сонгохоос татгалзагтун. Мөн том ширхэгтэй, овор ихтэй чулуун бугуйвчийг хувцастайгаа хослуулан зүүхийг санал болгоё. Ингэснээр та бусдаас илүү мэдрэмжтэй, гоо сайхны мэдлэгтэйгээ харуулна. Ажил хэрэгч эмэгтэйн хувьд бээлийгүй гараа хүрэм эсвэл пальтоныхоо халаасанд шургуулан явах нь тийм ч тохиромжтой биш. Иймээс богиновтор ханцуйтай хүрэм, пальтон дээр өмсөхөд тохиромжтой загвар бүхий бээлий сонгохыг санал болгоё. Бээлийний өнгөний хувьд ягаан, хөх, шар, улаан гээд сонголт арвин бий шүү.

Tuesday, March 29, 2011

компьютерийн техник хангамж

Компьютерийн хулгана

Компьютерийн хулгана буюу Мауз (Маус ч гэдэг) нь мэдээллийг компьютерт хурдан хялбар оруулахад зориулсан хэрэгсэл юм. Хулгана нь ерөнхийдөө нэгээс гурван товчлууртай.
Хулгана буюу Mouse гэдэг нэр нь Станфорд судалгааны институтэд анх гарсан ба нэрний шалтгаан нь анхны компьютерийн хулгануудын залгуур нь жинхэнэ хулгана шиг ар талдаа байсантай холбоотой.